Thursday, November 3, 2011

TEDtalks: The magic of truth and lies (and iPods)


Marco Tempest:
The magic of truth and lies (and iPods)


Марко Темпест:
Үнэн худал (болон iPod) - ын ид шид

ABOUT THIS TALK - Using three iPods like magical props, Marco Tempest spins a clever, surprisingly heartfelt meditation on truth and lies, art and emotion.

Гурван ширхэг iPod -ыг илбийн хэрэгсэл мэт ашиглан, Марко Темпест, үнэн худал, урлаг, болон сэтгэл хөдлөлийн талаар энэхүү чадварлаг бөгөөд санаандгүйгээр чин зүрхэнд хүрэх эргэцүүлэлийг толилуулж байна.

Translated into Mongolian by Dulguun Bayaraa
Reviewed by Buyandelger Ulziikhuu

So the type of magic I like, and I'm a magician, is a magic that uses technology to create illusions. So I would like to show you something I've been working on. It's an application that I think will be useful for artists -- multimedia artists in particular. It synchronizes videos across multiple screens of mobile devices. And I borrowed these three iPods from people here in the audience to show you what I mean. And I'm going to use them to tell you a little bit about my favorite subject: deception.

Тэхээр миний дуртай илбэ бол технологийг ашиглан хүнийг төөрөгдүүлдэг илбэ юм. Би танд сүүлийн үед төвлөрөн ажилласан нэгэн зүйлээ үзүүлье. Энэ бол нэгэн програм хангамж буюу апликэйшн урлагынхан - тэр тусмаа компьютерийн уран бүтээлчдэд хэрэгтэй болох зүйл дээ. Энэ програм нь хэд хэдэн төхөөрөмжийн хооронд дүрс бичлэг (видео) - г холбон тохируулдаг юм. Тэгээд би энэ гурван iPod-ыг энд байгаа үзэгчдээс түр гуйж авч өөрийн юу хэлээд байгаагаа танд харуулах гэсэн юм. Тэгээд эдгээрийг ашиглаж би танд өөрийн дуртай сэдэв болох: Хууран мэхлэлт-ийн талаар түргэн зуур үзүүлье.

(Music) - (Хөгжим)

One of my favorite magicians is Karl Germain. He had this wonderful trick where a rosebush would bloom right in front of your eyes. But it was his production of a butterfly that was the most beautiful.

Миний дуртай илбэчдийн нэг бол Карл Жермайн. Тэр нэгэн гайхалтай илбээр сарнай цэцгийн бутыг нүдний чинь өмнө цэцэглүүлнэ. Гэхдээ тэрний эрвээхэй бүтээх нь хамгийн үзэсгэлэнтэй.

(Recording) Announcer: Ladies and gentlemen, the creation of life.

(Бичлэг) Зарлагч: Ноёд, хатагтай нараа, амьдралын бүтээн байгуулалт.

(Applause) - (Алга ташилт)

(Music) - (Хөгжим)

Marco Tempest: When asked about deception, he said this:

Марко Темпест: Түүнээс хууран мэхлэлтийн тухай асуухад тэр ингэж хэлсэн юм:

Announcer: Magic is the only honest profession. A magician promises to deceive you -- and he does.

Зарлагч: Илбэ бол цорын ганц үнэн мэргэжил. Илбэчин таныг хуурна гэж амлаад- тэгээд амлалтаа биелүүлдэг.

MT: I like to think of myself as an honest magician. I use a lot of tricks, which means that sometimes I have to lie to you. Now I feel bad about that. But people lie every day.

МТ: Би өөрийгөө үнэнч илбэчин гэж бодох дуртай. Би олон олон заль хэрэглэдэг, тэр нь би танд заримдаа худал хэрэх хэрэгтэй болдог гэсэн үг. Тэгэх нь надад тааламжгүй байдаг. Гэвч хүмүүс өдөр болгон л худал хэлдэг шүүдээ.

(Ringing) Hold on.

(Утас дугарах) Хүлээгээрэй.

Girl in Phone: Hey, where are you?

Утасны цаана охин: Хөөе, чи хаана байнаа?

MT: Stuck in traffic. I'll be there soon. You've all done it.

МТ: Замын түгжээнд гацчихлаа. Би удахгүй очилоо. Та нар бүгдээрээ л ингэж байсан.

(Laughter) - (Инээд)

Lady: I'll be ready in just a minute, darling.

Эмэгтэй: Хайрт минь, би хоромын дотор бэлэн боллоо.

Man: It's just what I've always wanted.

Залуу: Би үүнийг л яг хүсч байсан юм.

Woman: You were great.

Эмэгтэй: Чи үнэхээр сайн байсан шүү.

MT: Deception, it's a fundamental part of life. Now polls show that men tell twice as many lies as women -- assuming the women they ask told the truth.

МТ: Хууран мэхлэлт, энэ бол амьдралын үндсэн нэг хэсэг. Санал асуулга явуулахад эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс хоёр дахин илүү худал хэлдэг гэсэн хариу гаржээ- асуусан эмэгтэйчүүд үнэнийг хэлсэн гэж бодвол шүүдээ.

(Laughing) - (Инээв)

We deceive to gain advantage and to hide our weaknesses. The Chinese general Sun Tzu said that all war was based on deception. Oscar Wilde said the same thing of romance.

Бид давуу талыг олж авахын тулд, өөрийн сул талаа нуухын тулд хүн хуурдаг. Хятдын генерал Сүн Цү бүх дайн дажин хууран мэхлэлт дээр тулгуурладаг гэж хэлсэн байдаг. Оскар Вайлд дурлал янаг амрагийн явдлын талаар ижил зүйлийг хэлсэн юм.

Some people deceive for money. Let's play a game. Three cards, three chances.

Зарим хүмүүс мөнгөний төлөө хуурдаг. Нэг тоглоом тоглоцгооё. Гурван хөзөр, гурван боломж.

Announcer: One five will get you 10, 10 will get you 20. Now where's the lady? Where is the queen?

Зарлагч: Нэг тав танд аравыг, арав нь хорийг өгнө. Одоо хатан нь хаана байгаа вэ? Хатангийн хөзөр хаана байна?

MT: This one? Sorry. You lose. Well, I didn't deceive you. You deceived yourself. Self-deception. That's when we convince ourselves that a lie is the truth. Sometimes it's hard to tell the two apart. Compulsive gamblers are experts at self-deception. (Slot machine noise) They believe they can win. They forget the times they lose.

МТ: Энэ үү? Уучлаарай. Та хожигдлоо. Гэхдээ, би таныг хуураагүй шүү. Та өөрийгөө хуурсан. Өөрийгөө хуурсан мэхлэлт. Ийм үед л бид өөрсөддөө худал зүйлийг үнэн гэж ятгуулдаг. Заримдаа ялгаа салгааг гаргах нь хэцүү. Мөрийтэй тоглоомд донтогчид бол өөрсдийгөө хуурахдаа мэргэжилтнүүд (Автомат тоглоомын дуу) Тэд өөрсдийгөө хожно гэдэгт итгэнэ. Тэд хожигддог үеүүдээ мартаж орхидог.

The brain is very good at forgetting. Bad experiences are quickly forgotten. Bad experiences quickly disappear. Which is why in this vast and lonely cosmos, we are so wonderfully optimistic. Our self-deception becomes a positive illusion -- why movies are able to take us onto extraordinary adventures; why we believe Romeo when he says he loves Juliet; and why single notes of music, when played together, become a sonata and conjure up meaning.

Тархи юм мартахдаа үнэхээр сайн. Муу тохиолдлууд хурдан мартагдана. Муу тохиолдлууд хурдан арилдаг. Энэ нь яагаад бид энэ энгүй уудам, ганцаардсан огторгуй ертөнцөд ийм гайхалтайгаар өөдрөг байдгийг тайлбарлана. Бидний өөрсдийгөө хуурах нь эерэг төөрөгдүүлэлт болдог - яагаад кино үзэх нь биднийг хосгүй адал явдалд хөтөлж; яагаад бид Ромеог Жульетэд хайртай гэдгээ хэлэхэд нь итгэж; мөн яагаад хөгжмийн нэг нотууд цуг тоглохоор, сонат болж, утга агуулгатай болдогийн учир юм.

That's "Clair de Lune." Its composer called Debussy said that art was the greatest deception of all. Art is a deception that creates real emotions -- a lie that creates a truth. And when you give yourself over to that deception, it becomes magic.

Энэ бол "Клайр дэ Лун." Үүнийг зохиогч Дебюсси урлаг бол хууран мэхлэлтийн хамгийн агуу нь гэж хэлжээ. Урлаг бол үнэн мэдрэмжийг төрүүлдэг төөрөгдүүлэл- үнэнийг төрүүлдэг худал. Тэгээд та өөрийгөө тэрхүү төөрөгдүүлэлтэд оруулахад энэ нь ид шид болдог юм.

(Applause) - (Алга ташилт)

Thank you. Thank you very much.

Баярлалаа. Үнэхээр их баярлалаа.

(Applause) - (Алга ташилт)



Download side-by-side English-Mongolian PDF: TEDtalks-Magic.pdf



ABOUT THE SPEAKER Marco Tempest - A magician and illusionist for the 21st century, Marco Tempest blends cutting-edge technology with the flair and showmanship of Houdini.

Why you should listen to him:
Marco Tempest’s imaginative combination of computer-generated imagery, quick-cut video and enthusiastic stage presence has earned him a place in the pantheon of great illusionists. At 22, the Swiss magician won the New York World Cup of Magic, launching him into international prominence. Tempest's award-winning television series “The Virtual Magician” airs in dozens of countries worldwide, while his lively phonecam postings on YouTube, done without post-production and video-editing tricks to astonished people on the street, get millions of views (search on "virtualmagician"). His Vimeo channel showcases his artistic side -- like his recent hypnotic series "levitation," using a high-speed camera.

Through his art, Tempest creates a highly entertaining way to be entranced by the reality-bending tech magic that surrounds us all every day. He says: "I blend the line between what is incredibly real and what is incredibly not."